Интернет · ТВ · Кино сан

Интернет, ТВ, кино сан — нэг дор.

Шилэн кабелийн өндөр хурдны интернет, 100+ ТВ суваг, 3000 гаруй кино — HiMedia бүгдийг нэг багцаар гэрт тань хүргэнэ. Бүх үйлчилгээ таны зурагт дээр, монгол хэлтэй нэг апп дотор.

HiMedia апп — нүүр дэлгэц, онцлох кино
HiMedia апп — олон ангит цувралууд
HiMedia апп — киноны дэлгэрэнгүй хуудас

Үйлчилгээ

Нэг холболт — гурван үйлчилгээ

Интернет, телевиз, кино сангаа тус тусад нь захиалах шаардлагагүй. Бүгд нэг багц, нэг нэхэмжлэхэд.

Интернет

30–100 Mbps

Шилэн кабелийн интернет. Хурд, дата эрх нь багцаасаа хамаарна. Дата дуусвал ТВ-ээсээ шууд нэмж авна.

Шууд ТВ

100+ суваг

Монгол болон гадаадын сувгууд, ТВ хөтөлбөрийн хуваарь. Өнгөрсөн 96 цагийн нэвтрүүлгийг ухрааж үзнэ.

Кино сан

3000+ кино

Кино, олон ангит цуврал, видео сан, караоке. Монгол хэлээр хөрвүүлсэн кинонууд.

Онцлог

Гэр бүлээрээ, тухтай үзээрэй

HiMedia апп бүхэлдээ монгол хэл дээр бөгөөд хэрэглэхэд хялбар.

Профайл

Гэр бүлийн гишүүн бүр өөрийн профайлтай, PIN кодоор нэвтэрнэ. “Миний дуртай”, “Үргэлжлүүлэн үзэх” нь хүн бүрд тусдаа.

Хүүхдийн хамгаалалт

Профайл бүрд насны хязгаар тавина (Бүгд / +13 / +17 / +18). Насанд хүрэгчдийн контент хүүхдийн профайлд харагдахгүй.

96 цаг ухраах

96 цагийн ТВ нэвтрүүлгийг багана, мөр, шууд ТВ ухраах гэсэн 3 төрлөөр ухрааж, нөхөж үзэх боломжтой.

Суваг хурдан солигдоно

Суваг солиход бараг хүлээхгүй — сувгаас суваг руу шууд шилжинэ.

Жигд дууны түвшин

Кино, суваг бүр автоматаар ижил чангаруулалттай тоглодог тул суваг солих бүрт дуугаа тааруулах шаардлагагүй.

Монгол дубляж

Монгол хэлээр хөрвүүлсэн кинонууд — хүүхэд, том хүн бүгд ойлгоно.

Автомат шинэчлэлт

Апп өөрөө шинэчлэгдэнэ. Танд юу ч хийх шаардлагагүй.

Бүгд ТВ дээр

Багц, төлбөр, дата, түрээсийн түүхээ ТВ-ээсээ харна. Нэхэмжлэхээ QR кодоор төлнө.

ТВ сувгууд

100+ суваг, 96 цаг ухраах

Монголын үндэсний телевизүүдээс эхлээд өнгөрсөн 96 цагийн нэвтрүүлгээ ТВ хөтөлбөрөөс ухрааж үзнэ.

Ухраах үйлчилгээ 60 гаруй сувагт. Basic багцад нэмэлт 3,000₮, Classic, Premium багцад багцын төлбөрт багтсан.

Багцууд

Танд тохирох багцаа сонгоорой

Бүх багцад шилэн кабелийн интернет, шууд ТВ, HiMedia апп багтана.

  • Багцаа ТВ-ээсээ хүссэн үедээ ахиулна — шууд идэвхжинэ.
  • Холболтын төлбөр: Гэр хороолол — 50,000₮, Орон сууц — 20,000₮ (дараа сарын нэхэмжлэх дээр гарна)

Төхөөрөмж

HiMedia төхөөрөмжүүд

HiMedia-гийн үйлчилгээг гэрт тань хүргэх орчин үеийн төхөөрөмжүүд.

Захиалга

Онлайн захиалга өгөх

Мэдээллээ үлдээгээрэй — бид тантай эргэн холбогдоно.

Таны мэдээллийг зөвхөн захиалгыг баталгаажуулахад ашиглана.

Хаягаа бичихэд газрын зураг дээр харагдана.

Захиалга бүртгэгдлээ

Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

Сарын дундаас холбогдвол бүтэн сарын төлбөр төлөх үү?

Үгүй. Сарын дундаас холбогдсон бол зөвхөн ашигласан хоногоо л төлнө.

Сарын төлбөрөө яаж төлөх вэ?

Нэхэмжлэх сар бүрийн 1-нд үүсэх бөгөөд гармагц ТВ дээр тань мэдэгдэл харагдана. Нэхэмжлэх дээрх QR кодыг утсаараа уншуулаад ТВ-ээсээ шууд төлнө. Сарын багц, кино түрээс, кино багц, нэмэлт дата бүгд нэг нэхэмжлэхэд багтана.

Төлбөрөө хугацаандаа төлж амжаагүй бол яах вэ?

Нэхэмжлэх сар бүрийн 1-нд үүсэх бөгөөд 15-ны өдрийг дуустал төлнө. Хугацаандаа төлөгдөөгүй бол үйлчилгээ түр хаагдах ба төлбөр орохтой зэрэг автоматаар дахин нээгдэнэ.

Кино эрх, түрээс, багц гэж юу вэ?

Кино үзэх гурван арга:

  • Сарын кино эрх — Classic багцад сард 8, Premium багцад 10 киног үнэгүй үзнэ (багцад зориулж сонгосон киноноос). Эрх хуанлийн сар бүр шинэчлэгдэнэ.
  • Түрээс — кино сангийн аль ч киног тус тусад нь түрээслэнэ. Үнэ нь кино бүрээр өөр, промо код байвал хөнгөлөлт эдэлнэ.
  • Кино багц — тухайн сэдвийн бүх киног 30 хоногийн турш хязгааргүй үзнэ.
Түрээсэлсэн киногоо хэр удаан үзэх вэ?

Түрээсэлсэн кино болон сарын кино эрхээрээ нээсэн киногоо 72 цагийн дотор үзнэ.

Кино багцад юу багтах вэ, автоматаар сунгагддаг уу?

Холливуд, Монгол, Солонгос, Ази, Хүүхэлдэйн кино гэсэн багцууд байдаг. Багц авсан бол тухайн сэдвийн бүх киног хязгааргүй үзэх ба сарын кино эрхээс тань хасагдахгүй. Багц авсан өдрөөсөө 30 хоног хүчинтэй бөгөөд дараа нь автоматаар сунгагдана — сунгалтыг ТВ-ээсээ унтрааж болно.

Хүүхэд санамсаргүй кино худалдаж авахаас яаж сэргийлэх вэ?

Худалдан авалт бүр ТВ дээр төлбөрийн PIN кодоор баталгаажна. Мөн профайл бүрд насны хязгаар тавьж болох бөгөөд насанд хүрэгчдийн контент хүүхдийн профайлд харагдахгүй, +18 суваг PIN кодтой.

Багцаа яаж солих вэ?

Багцаа ахиулах бол ТВ-ээсээ хүссэн үедээ PIN кодоор сольж болох ба шууд идэвхжинэ. Багц бууруулах бол оператор 7037-0089-д хандана — сард нэг удаа боломжтой.

Интернетийн дата дуусвал яах вэ?

ТВ-ээсээ Тохиргоо → Төлбөр → Интернет хэсгээс нэмэлт дата шууд авна: 50 GB — 15,000₮, 100 GB — 20,000₮, 200 GB — 25,000₮. Нэмэлт дата тухайн төлбөрийн мөчлөг дуустал хүчинтэй. Premium багц хязгааргүй дататай тул шаардлагагүй.

Ухрааж үзэх гэж юу вэ?

Өнгөрсөн 96 цагт гарсан нэвтрүүлгийг ТВ хөтөлбөрөөс сонгоод дахин үзэх боломж. Basic, Classic, Premium багцад 60 гаруй сувагт ажиллана.

Үнэд НӨАТ багтсан уу?

Тийм, бүх үнэд НӨАТ багтсан.

Захиалга өгөх

Нэвтрэх

Захиалгын самбарт нэвтрэх